Дэлхийн технологийг Монголын ухаанаар баяжуулах
MIU нь 2012 оноос хойш Монголын уул уурхай, аж үйлдвэрийн салбарт дэлхийн тэргүүлэх брэндүүдийн албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж ирсэн.
Алсын хараа
Орчин үеийн эко технологийн шинэ урсгалыг бий болгож, тогтвортой ирээдүйн амьдралын хэв маягийг бүтээх.
Эрхэм зорилго
Бид хүн төрөлхтний технологийн ололт амжилт, нээлтийг дахин загварчилж, орчин үеийн дэвшил, уламжлалт амьдралын ухаан хоёрыг нэгтгэн, дэлхий дахинд илүү тэнцвэртэй, эко-үндэстэй шийдлүүдийг санал болгоно.
Үндсэн үнэт зүйлс
Натурал ухаан
Байгалийн хэмнэл, зохицлыг эрхэмлэн шийдэл гаргах.
Нүүдлийн өв соёл
Энгийн атлаа ухаалаг, дасан зохицох чадвартай амьдралын хэв маягийг бизнесийн гол үзэл санаа болгох.
Шинэлэг сэтгэлгээ
Хуучныг шинэ өнцгөөр харах, дэлхийн технологийг дахин бүтээх чадвар.
Тогтвортой хөгжил
Байгальд ээлтэй, үргэлжлэх боломжтой систем бүтээх.
Глобал нээлттэй байдал
Дотоод үнэ цэнээ дэлхийтэй хуваалцаж, дэлхийн хөгжлийг Монгол ухаанаар баяжуулах.
Бид олон улсын бизнесийн ёс зүйг баримтлан ажилладаг
Найдвартай байдал
Амлалт, тендерийн нөхцөл, хугацааг цаг тухайд нь биелүүлэх.
Брэндийн нэр хүндийг хамгаалах
Түншлэгч брэндийн алсын хараа, зорилго, үнэт зүйлийг хүндэтгэн, урт хугацааны найдвартай түнш байж бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах, дотоодын зах зээлд нэвтрүүлэх.
Шударга үнийн бодлого
Өндөр ашиг бус найдвартай, тогтвортой, шуурхай түгээлтийг баримталж үнэ цэнээ өсгөх.
MIU нь технологийн шилдэг шийдлүүдийг санал болгож буй брэндүүдийг элрүүлж, тэдгээрийн албан ёсны төлөөлөгч/дистрибьютор болж, тендер болон арилжааны худалдаа хоёуланг хамарсан зах зээлийн нэвтрүүлэлтийг хийхийг зорьж байна. Гадаадын брэнд компаниудтай хамтран ажиллахдаа, тэдний нэр хүнд, зорилго, үнэт зүйлийг хүндэтгэн, урт хугацааны, харилцан ашигтай түншлэлийг эрхэмлэнэ.
Үйл ажиллагааны чиглэл
| Код | Чиглэл |
|---|---|
| 24100 | Төмөр, төмөр хийцийн худалдаа |
| 46530 | Уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа |
| 46100 | Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа |
| 82190 | Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх |
| 47220 | Сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийн худалдаа |
| 62090 | Мэдээлэл технологийн үйл ажиллагаа |
| 58200 | Программ хангамжийн үйлчилгээ |
| 95110 | Компьютерийн тоног төхөөрөмжийн дагалдах хэрэгслийн үйлдвэрлэл |
| 45300 | Авто машины сэлбэг, эд ангийн худалдаа |